Social links:
location icon
(+976) 7000 1101
location icon
Suite #1201, Royal Tower Sukhbaatar District-3, Ulaanbaatar 14252, Mongolia
© Taxand Advisory LLC. All rights reserved

Сэргээн байгуулагдсан Андерсен татвар болон зөвлөх үйлчилгээний компани АНУ-д олон нийтэд анх удаа нээлттэй хувьцаа санал болгох (IPO хийх) хүсэлтээ гаргалаа

Артур Андерсен компанийн татварын партнер байсан Марк Ворсатц 23 жилийн өмнө WTAS нэртэйгээр компаниа байгуулж, 2014 онд Андерсен нэрээ буцааж авсан байдаг.


Стивен Фоли, Жорж Стир | Нью-Йорк
2025 оны 4-р сарын 28


Санхүүгийн салбарт эргэн ирсэн Andersen компани нь алдарт Arthur Andersen нягтлан бодох бүртгэлийн компанийн партнер байсан Маркийн үүсгэн байгуулсан татвар болон зөвлөх үйлчилгээний фирм нь АНУ-ын хөрөнгийн зах зээлд IPO хийхээр болсон байна.


Andersen компани нь АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо /SEC/-д нууц хандалттайгаар  танилцуулгаа хүргүүлсэн бөгөөд олон нийтэд санал болгох хувь, үнэлгээний дүн одоогоор тодорхойгүй байна.


Үнэт цаасаа анхдагч зах зээл /IPO/-д гарахад Morgan Stanley[1] зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд Andersen компани хөрөнгө оруулагчдын сонирхлыг  татахаар бизнесээ хөгжүүлэн, цар хүрээгээ тэлж байгаа талаар Financial times мэдээлж байсан. 


2024 онд зөвхөн АНУ дахь бизнесийн орлого 740 сая ам.доллар хүрсэн гэж үүсгэн байгуулагч Марк Ворсатц мэдээлсэн. 


“My motivation for going public is access to capital,” he said. “Public capital is the cheapest.”

"Миний олон нийтэд нээлттэй болох сэдэл бол хөрөнгө босгох явдал юм", “Нийтийн хөрөнгө оруулалт хамгийн хямд санхүүжилтийн эх үүсвэр” хэмээн онцолжээ.


Энэ оны хоёрдугаар сард тус компани Andersen Consulting бүтцийг бий болгосноор татвар болон үнэлгээний үндсэн үйлчилгээнээс гадна зөвлөх үйлчилгээг санал болгож эхэлсэн нь зөвхөн АНУ-д үйл ажиллагаа явуулдаг бизнесээр хязгаарлагдахгүй олон улс дахь гишүүн болон хамтын ажиллагаатай фирмүүдээр дамжуулан үндэстэн дамнасан компаниудад хамтарсан нэгдсэн үйлчилгээг үзүүлж байна.


Артур Андерсен 2000 онд татан буугдахад зөвлөх үйлчилгээг Accenture нэрээр үргэлжлүүлсэн нь зөвлөх үйлчилгээний салбарын хамгийн тод амжилттай түүхүүдийн нэг болсон юм. 


Эх сурвалж: Financial Times, 2025.



[1] Morgan Stanley бол Нью Йорк хотод төвтэй Америкийн үндэстэн дамнасан хөрөнгө оруулалтын банк, санхүүгийн үйлчилгээний томоохон компани юм. Дэлхийн санхүүгийн хамгийн нэр хүндтэй байгууллагуудын нэг бөгөөд Goldman Sachs, JPMorgan Chase, Bank of America зэрэг бусад шилдэг фирмүүдийн хамт дурдагддаг.
 

Social links:
location icon
(+976) 7000 1101
location icon
Suite #1201, Royal Tower Sukhbaatar District-3, Ulaanbaatar 14252, Mongolia
© Taxand Advisory LLC. All rights reserved